Үйл явдал
“ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ” БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2017-10-20

Өнгөрсөн долоо хоног буюу 10 сарын 16-20-ны өдрүүдэд хүний нөөцийн менежментийн практик мэдлэг олгох зорилготой Ямазаки Кёоко болон Хирабаяши Масаки багш нарын удирдан явуулсан “ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ” сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Ямазаки багш бол “Японы Хүний Нөөцийн Менежментийн холбоо”-ны хүний нөөцийн мэргэжилтэн бөгөөд 2008 оноос Монгол, Вьетнам, Мьянмар улс дахь Япон төвийн бизнесийн сургалтын багшаар ажиллаж буй арвин туршлагатай. Хирабаяши багшийн хувьд 1992 оноос 2016 онд Японы IBM корпорацид сонгон шалгаруулалт, сургалт, хөдөлмөрийн удирдлага, уян хатан ажиллах чиг баримтлал зэрэг салбаруудад ажиллаж байсан туршлагатай. Өдгөө “Үцүномия” их сургуульд зочин профессор, “Гакүшүин” их сургуулийн эдийн засгийн факультетын багшаар ажиллаж байна.

Энэхүү сургалтаар хүний нөөцийн суурь тогтолцоог бүрдүүлэх, ажилтнаа хэрхэн үнэлэн хөгжүүлэх вэ? зэрэг сэдвүүдээр голчлон заасан. Хичээлийн явцад олон төрлийн дасгал ажил, тоглоом ашигласан нь суралцагчдын хувьд маш сонирхолтой үр дүнтэй сургалт болсон ба сургалтад хамрагдсан хүмүүсээс сэтгэл хангалуун гэсэн өндөр үнэлгээг авсан юм.

Бизнесийн ахисан түвшиний мэдлэг олгох дараагийн сургалт “БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭЛТ” сэдвээр үргэлжлэх тул дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 
http://www.japan-center.mn/content/22430.shtml