Үйл явдал
ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
2017-10-28

Бизнесийн суурь мэдлэгийн сургалтын ээлжит сургалт  “ТӨСЛИЙН  МЕНЕЖМЕНТ” сэдвийн дор 10-р сарын 28ы бямба гарагт амжилттай явагдаж өндөрлөлөө. 


“Төслийн менежмент” сургалт нь компанийн шинэ, залуу ажилтан болон төсөл хэрхэн бичих талаар ойлголттой болохыг хүссэн хүн бүрт зориулан энэ онд Монгол Япон төвийн суурь мэдлэгийн сургалтын программд  шинээр нэмэгдсэн сургалт юм.

Уг сургалтыг СЭЗИС-ийн багш Б.Мөнхцог удирдан явуулсан бөгөөд хичээлийн агуулга, заах арга барилын тал дээр суралцагсдаас өндөр үнэлгээ авлаа.

Энэ удаагийн  сургалтад хамрагдсан нийт суралцагчдынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.


Бизнесийн суурь мэдлэг олгох цуврал сургалт маань цаашид  “Стратегийн менежмент” (11-
р сарын 11), “Санхүүгийн удирдлага” (12-р сарын 9) сэдвүүдээр үргэлжлэн явагдах тул та бүхэн доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. 
http://www.japan-center.mn/content/22411.shtml

СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ:

ЭНД дарж бүртгүүлнэ үү.