Үйл явдал
ИНЕГ-Т АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА 2018.01.12
2018-01-12

     

Монгол-Японы төвөөс 2018 оны 1 дүгээр сарын 12-нд ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын удирдлага, мэргэжилтнүүдэд Хүний нөөцийн менежмент сэдвээр ажлын байран дээрх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

     Сургалтыг хүний нөөцийн чиглэлээр олон жил ажиллахын зэрэгцээ хүний нөөцийн удирдлага сэдвээр олон компанид зааварчилгаа, сургалт өгсөн туршлагатай Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш Д.Дашмаа удирдан явууллаа. Хичээлийг хүний нөөцийн менежментийн онол практик хослуулсан хэлбэрээр явуулсан ба хүний нөөцийн менежерт зайлшгүй шаардлагатай  харилцааны ур чадварыг ойлгуулсан хөгжөөнт тоглоом болон хүний нөөцтэй холбоотой асуудлаа тодорхойлох багийн дасгал ажилд суралцагчид маш идэвхтэй чармайлттай оролцож байсан юм.

Ингээд уг сургалтад хамрагдсан ИНЕГ-ын хамт олондоо цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

Та бүхэн ажлын байран дээрээ сургалт авахыг хүсвэл Монгол-Японы төвийн Бизнесийн сургалтын тасагтай холбогдоно уу.

Утас: 11-310879 (ext-3)

Фэйсбүүк хуудас:      Монгол-Японы Төвийн Бизнес Тасаг