Үйл явдал
МЯТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨХ ОКАВА НАОТО ”ТОРГОНЫ ЗАМ 2018”-С ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2018-02-13 00:00
Гадаадын хөрөнгө оруулалттай шилдэг ААН, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, хоёр улсын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүсийг тодруулж урамшуулдаг "Торгоны зам-2018" шагнал хүндэтгэлийн ёслол 2 сарын 13-ны өдөр МҮХАҮТ-д болж өндөрлөлөө. 

Монгол-Японы төвийн ерөнхий зөвлөх Окава Наото уг арга хэмжээний "Хоёр улсын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулж буй хүн" хэмээх нэр хүндтэй шагналыг хүртлээ. Окава зөвлөхийн Монгол, Японы харилцаанд оруулж буй хувь нэмэр, ажил хөдөлмөрийг өндрөөр үнэлсэнд манай төвийн хамт олны зүгээс гүнээ талархаж байна.

"Торгоны зам 2018"-ын талаарх мэдээллийг доорх холбоосоор орж уншина уу.