Үйл явдал
KPI БА ЧАДАМЖИЙН УДИРДЛАГА СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
2018-03-23 00:00
“KPI ба Чадамжийн удирдлага” бизнесийн ахисан түвшний сургалт амжилттай болж өнгөрлөө.

Энэ сарын 19-өөс 23-ны өдрүүдэд Монгол-Японы төвийн бизнесийн ахисан түвшний сургалт “KPI ба Чадамжийн удирдлага” сэдэвт хичээлээр үргэлжлэн явагдлаа. Уг сургалт нь сүүлийн жилүүдэд Монголын дунд болон томоохон хэмжээний аж ахуйн нэгжүүдэд ихээхэн нэвтрүүлж буй байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын ерөнхий бүтэц болох KPI-ийн удирдлагын талаар суралцаж, KPI-д суурилсан хүний нөөцийн үнэлгээ, цалин урамшууллын системийг өөрийн компанидаа хэрхэн амжилттай нэвтрүүлэх аргачлалыг эзэмшүүлэх зорилготой сургалт юм. Онолын хичээлээс гадна олон төрлийн кейс дасгал ажиллаж, KPI-г амжилттай хэрэгжүүлж буй “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “АПУ” ХК-уудын бодит жишээнээс суралцсан үр дүнтэй сургалт боллоо.
Хичээлийг удирдан явуулсан Кавагүчи Шиничиро багш нь Монголд сүүлийн 15 жилийн турш тасралтгүй ирж, Монгол-Японы төвийн танхимын болон ажлын байрны сургалтыг удирдан явуулж ирсэн арвин мэдлэг туршлагатай багш юм. Энэ олон жилийн турш Монголын компаниудад менежментийн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж ирэхдээ Монголын эдийн засаг болон аж ахуйн нэгж, компаниудын нөхцөл байдлын талаар ихээхэн туршлага хуримтлуулсан багш учраас сургалтад хамрагдагсдын хувьд ч гэсэн багштай харилцахад дөхөм байлаа.
Энэ удаа танхимын сургалтаас гадна энэ оны Монгол-Японы төвийн Загвар Аж Ахуйн Нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж буй “Цоба” ХХК, “Долоон болдог” ХХК дээр очиж зааварчилгаа өгч, сургалт сургалт зохион байгууллаа.
Монгол-Японы төвөөс зохион байгуулж буй бизнесийн сургалтуудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.japan-center.mn/section/business.shtml холбоосоор орж танилцана уу.