Өнөөдөр билгийн тооллын намрын дунд сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Гандантэгчинлэн хийдийн Мэгжид Жанрайсиг дацанд оюун билгийн мэлмийг нээгч гэгддэг Манзушир бурханыг залах ёслол боллоо. Эл бурханыг бүтээхэд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд болон УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Батбаяр, Ц.Дашдорж нар санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Өмнө нь энэ дацанд Монголыг даагч Очирваань их шүтээнийг мөн аравнайлж залсан юм. Ийнхүү Жанрайсигийн дацанд мэлмийг нээгч Жанрайсиг, оюун билгийг тэтгэгч Манзушир, Монголын төр бат байхыг сахигч Очирваань гэсэн гурван их шүтээн хамтдаа залрах боллоо. Мөн дацанд эх, үрсийн амар амгалангийн шүтээн Бүжинлхам бурхан бас залардаг ажээ