Эхнэр нөхрийн эд хөрөнгийн хэрэгт холбогдож, залилангийн хэрэгт унасан Д.Энхмандахын хэрэг өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтад буцсан билээ. 2007 оноос хойш шийдэгдэлгүй сунжраад буй уг хэргийн талаар түүний өмгөөлөгч Ч.Энхээтэй уулзаж, байр суурийг нь сонслоо.
-Таны үйлчлүүлэгчийн хэрэг мөрдөн байцаалтад буцлаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Энэ хэрэгт надаас гадна хоёр өмгөөлөгч ажиллаж байна. Бид гурвуулаа энэ удаагийн шүүх хурлаар хэрэг эцэслэн шийдэгдэх байх гэж бодож байлаа. Гэвч мөрдөн байцаалтад буцчихлаа.
-Түүнийг буруугүй гэдгийг нотлох баримт бүрдүүлж чадаагүйгээс буцсан байх?
-Буруугүйг нь нотлох үндэслэл, баримтыг шүүх хуралд гаргасан. Гэвч улсын яллагч, шүүгч нар үгүйсгээд байна. Гэм буруугүй нь илэрхий байхад санаатайгаар мөрдөн байцаалтад буцаасан. Тэдний хувьд хэргийг удаашруулж байгаад замхруулах бодолтой байгаа. Ер нь сүүлийн үед хуулийн байгууллагынхан хэргийг шийдэлгүй удаашруулж, хууль бус шийдвэр гаргадаг аргатай болсон байна.
-Тодруулбал?
-Ц.Насанбат прокурорыг л хар. Илэрхий хэргийг шийдэлгүй удаашруулсаар байгаад гэмт этгээдийг суллаад явуулчихсан. Гэтэл нөгөө этгээд нь ахиад гэмт хэрэг хийсэн байх жишээтэй. Мөн төрийн алба хаагчдын холбогдсон хэрэг бол бүр тэгээд л замхардаг. Өнөөдөр болж байгаа П.Дашийн хэрэг ч дээ. Ил болчихоод байхад замхруулах гээд удаагаад л байна. Д.Энхмандахын хэргийг ч тэгэх санаатай байгаа байх.
-Таны бодлоор түүний хэрэг хэрхэн шийдэгдэх бол?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Прокурор, шүүгч нарын шийдэх асуудал. Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хуралд улсын яллагч хохирогч гээд байгаа Д.Бат-Эрдэнэд л хэдэн сая төгрөг гаргуулах гээд улайраад байсан. Ер нь тэгээд хараад байхад Д.Энхмандахын эсрэг шийдвэр л гаргах гээд байгаа юм шиг байна.