Олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогтыг Укагийн дүүтэй үерхдэг хэмээн мэдээлэл гараад байсан. Энэ тухай фэйсбүүк хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр "Намайг удахгүй сүй тавьж, хуримаа хийх гэж байгаа хэмээн мэдээлийн сайтуудад гарсан байсан. Миний хувьд ойрын хугацаанд хурим найр хийх бодолгүй байна. Нас залуу байгаа учир цаашдаа олон уралдаан, тэмцээнд оролцоно. Тиймээс зорьсон зорилгодоо хүрэх хүртэл гэр бүл төлөвлөх бодолгүй байгаа. Одоо бэлтгэл, сургуулилтаа сайн хийх нь чухал байна." гэжээ.
Д.Ундрах 24tsag.mn