Өнөөдөр НАТО-гийн дөрвөн америк цэргийг Афганистаны цагдаагийн хувцас өмссөн этгээдүүд буудан хөнөөсөн нь хоёр орны хооронд том зөрчил үүсгэлээ. Забул мужид болсон буудалцааныг зогсоох гэж очсан америк цэргүүд рүү цагдаа хувцастай хүмүүс буудаж, нэг сэжигтэн нь газар дээрээ амиа алдаж, бусад тав нь зугтжээ.
НАТО-гийн төлөөлөгч "энэ хэргийг дотроосоо үйлдсэн" хэмээн мэдэгджээ. Одоогоор хэргийг шалгаж байгаа бөгөөд чухам хэн, ямар зорилгоор ийм аллага үйлдсэн талаар мэдээлэхэд эрт байна гэжээ. Зарим хэвлэлүүд америк цэргүүдийн үхлийг энэ долоо хоногт лалын шашинтай орнуудад бослого гарахад хүргээд байгаа зөнч Мохаммед болон лалын шашныг доромжилсон кинотой холбож тайлбарласан байна. Өчигдөр гэхэд Английн хоёр цэрэг мөн Афганистаны цагдаагийн хувцас өмссөн хүмүүст буудуулж нас барсан бол өмнөх өдөр нь хоёр усан цэрэг талибуудын гарт амь үрэгдсэн байна. Аль Жазерагийн тоймч "АНУ лалын шашныг доромжилсон киноныхоо талаар тайлбар хийвэл байдал намжиж магадгүй" гэжээ.