Өнөөдөр үдээс өмнө эхэлсэн Нийслэлийн МАН-ын удирдах ажилтнуудын хурал үргэлжилж байна. Уг хуралд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл болон нийт 150 гаруй МАН-ын үүрийн дарга нар оролцож байгаа аж. Орон нутгийн сонгууль удахгүй болох тул энэ сонгуульд хэрхэн бэлтгэж оролцох талаар хэлэлцэж байна гэж эх сурвалж мэдээллээ. Мөн дахин сонгууль явуулах Сонгинохайрхан,
Баянзүрх дүүргийн асуудлыг нухацтай хэлэлцэж байгаа аж.