Цагдаагийн ерөнхий газраас 2012 оны эхний хагас жилийн гэмт хэргийн гаралтын талаар статистик, судалгааны дүнг гаргажээ. Оны эхний зургаан сарын байдлаар 18 ба түүнээс дээш насны 10 мянган
хүн тутамд улсын дунджаар 60 гэмт хэрэг ногдож, 5 хэргээр буюу 9,1
хувиар өссөн байна.
Гэмт хэргийн гаралт Орхон, Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Ховд, Баянхонгор, Увс, Хөвсгөл гэсэн найман аймагт буурсан байна. Харин Дундговь, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Төв, Дорнод, Говьсүмбэр, Сүхбаатар, Булган, Баян-Өлгий, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай аймагт 2,7-36,8 хувиар өсчээ. Мөн нийслэлийн Хан-Уул, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Багануур, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт 0,9-24,5 хувиар, Багахангай дүүрэгт дөрөв дахин ихэссэн дүн гарсан байна. Гэмт хэргийн гаралт Төмөр замын салбарт 16,7 хувиар, агаарын тээврийн салбарт 4,6 дахин өсчээ.