МҮОНТВ-ээр овоглодог чадварлаг хөтлөгчдийн нэг бол С.Чимгээ. Гурван жил гаруй хугацаанд гадаадад амьдарсан тэрбээр өдгөө эх орондоо ирсэн билээ. Телевизийн ажил, арга хэмжээ, реклам сурталчилгаа гээд амрах ч завгүй хөдөлмөрлөдөг хөтлөгч бүсгүй энэ бүхэндээ туйлын хайртай гэсэн. Тиймээс гурван охиндоо урлагт элэгтэй, харилцааны соёлтой, мэдлэг боловсролоо эрхэмлэдэг байхыг цаг ямагт захидаг аж. Мөн том охиноо мэргэжлийн хэмжээний нэвтрүүлэгч болгох хүсэлтэй байгаа төдийгүй энэ талын бяцхан сургалтыг ч өдөр тутмынхаа амьдралд тулгуурлан явуулж байдаг гэнэ.
Тэрбээр цаашид өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болохоор төлөвлөж, чадварлаг уран бүтээлчдээр багаа бүрдүүлэх бодолтой яваа аж.
Тэрбээр цаашид өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болохоор төлөвлөж, чадварлаг уран бүтээлчдээр багаа бүрдүүлэх бодолтой яваа аж.
Д.Ундрах 24tsag.mn