НОМЫН САН
ТАНД САНАЛ БОЛГОЖ БУЙ ЭНЭ САРЫН НОМ
2011-12-26 10:05

   2016 оны 3-р сар 

  

  

Номын нэр: “Анхны тусламж” хүүхдийн зурагт ном

Зохиол: Ямада Макото

Зураг: Ягиюү Гэничитаро

Хэвлэлийн газар: Fukuinkan Shoten Publishers

Хэвлэгдсэн огноо: 1987 он

Хэмжээ: 260х230 мм

Хуудасны тоо: 28

ISBN: 978-4-8340-0695-7  

Номын дугаар: 555

 

    Хүүхэд гадаа гэрт тоглоход гараа зүсэх, гараа хаалганд хавчуулах, зөгийд хатгуулах, гартаа өргөс оруулах, хамраас цус гарах зэрэг асуудал байнга л тохиолдож байдаг. Энэ номыг үзсэнээр ээж хүүхэд хоёулаа тиймэрхүү үед барьц алдалгүйгээр зөв арга хэмжээ авч сурна. Бид хамраас цус гарахад дээшээ хардаг шүү дээ. Гэтэл энэ номонд үүнийг буруу гэжээ. Энэ маягаар анагаах ухаан талаас зөв зөвлөгөөг унших боломжтой. 

 

     Хүүхдийн сонирхолд нийцэхүйц хялбар зурагтай, эмийн нэр зэргийг эс тооцвол ойлгомжтой товч тексттэй. Төгсгөлд нь эм, шархны боолт зэргийн тайлбар, ээж нарт зориулан нэмэлт мэдээллийг оруулжээ.  

 

     4-өөс дээш насны хүүхдэд зориулагдсан бөгөөд ээж аав нь хүүхдэдээ ямар ч үед уншиж өгч болно. Үлгэр мэт үргэлжилсэн үйл явдалтай биш тул өдөр өдөрт аль нэг хэсгийг, жишээ нь: хамраас нь цус гарсан өдөр холбоотой хэсгийг сонгон уншиж өгч болно. 

 

     Хүүхэд гэдэг маш сониуч. Бие нь хүртэл тэдэнд маш сонирхолтой, ер бусын санагдах нь ойлгомжтой. Энэ ном тэдэнд өөрийн биеэ танихад нь туслахын зэрэгцээ  шинэ зүйл сурах дадалд хөтлөх биз ээ. 

    

     Энэ ном болон бусад хүүхдийн номыг манай номын сангаас гэрээр авах боломжтой. Монгол орчуулгыг тунгалаг цаасан дээр хэвлэн япон текстны дор наасан. 

 

Өмнөх сарын номууд