Есөн сар гараад 19 хонож байхад үйлдвэрлэлийн ослоор дөрвөн иргэн амиа алдаад байгаа юм. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж, барилгын салбарт нүүрлээд байгаа хариуцлагагүй байдлын асуудалд анхаарлаа хандуулах ажлын хэсэг байгуулсан байна. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Г.Баярсайхан, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Д.Ганбат, Ж.Батсуурь нарын долоон хүн багтжээ. Тэд үйлдвэрлэлийн осол гарч байгаад судалгаа хийж, шаардлагатай саналыг боловсруулах зорилготой юм байна.
Б.Чимэг