Уран бүтээл амжилтаараа эд оргилон яваа Мөрөөдлийн театрын залуу уран бүтээлчид маань 3 дахь томоохон уран бүтээл болох “Амьдрал өөрөө бэлэг” тайзны жүжиг тусгаар тогтнолын ордонд маргаашнаас өдөр бүр 19 цагаас тоглогдох гэж байна. Энэхүү жүжигт ойрын үед тайзнаа гараагүй жүжигчин Ааяа болон МУГЖ Оюундарь нар тоглож байгаагаар ихэд онцлогтой. Мөн хоёр өөр тайз засалтаар хоёр өөр жүжиг нэгэн өдөр зэрэг болж байгаагаар Монголдоо анхдагч нь болж байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn