Дөнгөж сая Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст барилга дээрээс хоёр хүн унаж бэртсэн мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр 18 дугаар сургуулийн хашаанд баригдаж байсан барилгаас хоёр ажилтан унаж хүнд гэмтсэн байна. Тэд тросс тасарсны улмаас ийнхүү бэртжээ. Тэднийг Яаралтай түргэн тусламж 103 ГССҮТ-д хүргэхээр авч явсан байна. Уг барилгыг “Төгс-Үлэмж” компани гүйтцэтгэж байгаа юм. Есөн сар гарсаар үйлдвэрлэлийн ослоор дөрвөн иргэн амиа алдаад байгаа билээ. Иймээс УИХ-аас ажлын хэсэг байгуулан үйлдвэрлэлийн ослын судалгааг явуулж байгаа юм. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Г.Баярсайхан, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Д.Ганбат, Ж.Батсуурь нарын долоон хүн багтаж, яг одоо МХЕГ-ын дарга Р.Содхүүтэй уулзаж байгаа билээ.
Осол болсон газар
Б.Чимэг