Поп дива С.Нарангийн шинэ уран бүтээл гарчээ. Бусад дуучид шиг цомог, тоглолтоо жил бүр хийгээд байдаггүй поп хатагтай удтал хүлээлгэж хүний сэтгэлд хүрсэн жинтэй уран бүтээл хийдэг. Энэ дуу нь ч гэсэн түүний шинэ хит гэхэд болно. "Чамдаа" дууны аяыг С.Наран, үгийг Ц.Оюунгэрэл бичжээ. Харин дууны клипэд топ модель Э.Одгэрэл, Тусгай салаа киноны жүжигчин П.Бөттөр нар тогложээ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)