Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” МСУХ-ны 10 жилийн ойн хүндэтгэлийн аян жил тойрон үргэлжсээр байна. Гурвантаа шилдэг холбоогоор шалгарч, Монгол түмний морины их шүтээнийг босгон, гарааны төхөөрөмжийг нэвтрүүлсэн гээд олон зүйлийн анхдагчид билээ. Бүтэн жилийн хугацаанд үргэлжилж байгаа ойн арга хэмжээ нь уяачдадаа талархал илэрхийлэх аянаар эхэлсэн юм. Дараа нь энэ оны хавар Морины их шүтээн, уяачдадаа хүлээн авч баяраа тэмдэглэсэн билээ. Харин өнөөдрөөс Өвөрхангай аймгийг хурдтай болгоход сэтгэл харамгүй тусалсан зүүн аймгийнхандаа хүндэтгэл үзүүлэхээр аяны замдаа гарцгааж байна.
Д.Ундрах 24tsag.mn