Өнөөдөр баруун нутгийн уулархаг хэсгээр бага зэрэг хур тунадас орно, бусад нутгаар үүлэрхэг бороо хургүй өнжинө. Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар 1-6 хэм, говь, талын нутгаар 13-18 хэм дулаан. Бусад газраар 6-11 хэмийн дулаан байх төлөвтэй. Улаанбаатар хотод өдөр 8-10 хэм дулаан, үүлших юм. Үүрийн 05:00 цагийн байдлаар нийслэл хотод нэг хэм дулаан байлаа.
Москва хотын тэнгэр Пүрэв гарагийн турш бүрхэг, үүлэрхэг байх нь. Өдөртөө найман хэм дулаан байх бол, шөнөдөө гурван хэм хүрч сэрүүснэ. Гэхдээ өнөөдөр Москвад хур тунадасгүй байх нь. Харин Бээжинд одоо үүлэрхэг, 13 хэм дулаан байна. Өдөртөө үүл бага зэрэг сийрэгшиж 20 хэм хүртэл хална. Шөнөдөө есөн хэм дулаан хонох бөгөөд мөн л өдрийн турш хур тунадасгүй. Токиод мөн л үүлэрхэг, бороо хур орохгүй. Өдөртөө үүлтэй, 21 хэм дулаан бол шөнөдөө 16 хэм үүл хэвэндээ л байх төлөвтэй. Өнөөдөр Сөүл хотод 22 хэм дулаан, үүлэрхэг. Харин шөнөдөө 12 хэм хүрч үүлэрхэг хэвээрээ ч хур тунадас орохгүй байх нь. Яг одоо тэнд 16 хэм дулаан, цэлмэг байна.