Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх Дарь-Эхийн зам, Дамбын замаас Сэлбийн зүүн эргээр Шадивлан хүрэх нийт 13.4 км замын засварын ажлыг өнөөдөр 14 цагт хүлээлгэж өгнө. Дарь-Эхийн 6.7 км замыг 1979 онд долоон метр өргөнтэй байгуулж байсан ч өнөөдөр явган хүний зам, гэрэлтүүлэгтэй нэмж, есөн метр өргөн болгожээ. Шадивлан орох замыг ч мөн есөн метр өргөн болгосон бөгөөд ажил явуулахын тулд 88 айл, обьектын газрыг чөлөөлсөн байна. Харин Дарь-Эхийн замыг засахад 84 айл, обьектыг нүүлгэсэн аж. Мөн Сэлбэ болон Бэлхийн голын дээгүүрх нийт 83 метр урттай хоёр гүүрийг шинэчилжээ. Өнөөдөр дээрх ажлыг ч мөн хүлээлгэж өгөх юм. Эдгээр барилгын ажлыг гүйцэтгэсэн “HKB интернэшнл холдинг” компани эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр өөрийн хөрөнгийг зарцуулж ажлаа гүйцэтгэсэн байна.