Өнөөдөр “Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн өдөр” тохиож байна. Дэлхий дахинд 2008 оноос 25 улсад тэмдэглэж эхэлсэн энэ өдрийг монголчууд 2009 оноос хойш тэмдэглэх болжээ. Энэ жил "Нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийг тохиолдуулж Монгол улсын ерөнхий боловсролын бүх сургуулиуд болон их, дээд сургуулиуд дээр “нэр төр гэж юу болох”, “нэр төрөө эрхэмлэх”, “хэрхэн нэр төртэй амьдрах” талаар яриа хийж, хүүхэд залууст нэр төрийн талаар ойлголт өгөх юм. Тэдний өөрсдийн үзэл бодол, байр суурийг сонсох үүднээс зохион бичлэг, уран илтгэл болон гар зургийн уралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн хүүхэд залуучуудаас гадна албан байгууллагууд болон бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж, “Даяар мөрдөх бизнес андгай”-д 18:00 цагт оролцуулан, өдөр тутмынхаа ажил амьдралд андгайн үндсэн зарчмуудыг баримтлахыг уриалах гэнэ. Үндэсний түүхийн музейд болох уг ёслол, оролцохыг хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй байх аж.
"Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн хөдөлгөөн”-өөс санаачилсан уг өдрийг манай улсад Монголын Эдийн Засгийн Форум, БСШУЯ болон МҮХАҮТ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Дээрх хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчид нь Норвегийн эрхэмсэг ханхүү Хаакон, "Хөүп" төслийн санаачлагч Жон Хөүп Брайнт, мөн Хельсинкийн урлаг дизайны их сургуулийн профессор, Оксфордын их сургуулийн зочин багш Пекка Химанен нар юм. 2010 онд 60 Залуу глобал удирдагчид дэлхийн 25 оронд "Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн өдөр”-ийг удирдан, зохион байгуулжээ. 2011 оны хувьд нийт 100 орны сайн дурын хүмүүс хамтран ажиллахаар бүртгүүлж, 100 гаруй Залуу Глобал Удирдагчид гардан ажиллахаа мэдэгдээд байгаа билээ. Эдгээр хүмүүсийн хүчин зүтгэлийн дүнд 2011 онд дэлхий даяар нийт 100000 залуусыг энэхүү хөдөлгөөнд хамруулахаар зорьж байна.