Энэ жил нийслэлийн иргэдэд олгох газрын нөөц дуусчээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 88000 иргэн газар аваад байгаа нь нийт авах ёстой иргэдийн 7,6 хувийг эзэлж байгаа юм байна. Нийслэлийн газрын албанаас жил бүр газрын нөөцийг судалж иргэдэд газар олгох боломжтой бүс нутгуудийг баталдаг. Энэ жил Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар олгожээ. 2008 онд явуулсан судалгаагаар нийслэлд 9,8 мянган га газрын нөөц байна гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл одоогоор 4,6 мянган га газар олгоод буй аж. Тэгвэл цаана нь 180 мянга орчим иргэнд өмчлүүлэх нөөц газар байна гэсэн үг юм. Энэ жил нийслэлд өмчлөх газрын нөөц дууссан ч нийслэлийн иргэд хөдөө орон нутагт газар өмчлөх эрхтэй юм байна. Харин орон нутгийн иргэд хотод газар өмчлөх эрхгүй аж. Нийслэлд 0,07 га, аймагт 0,35 га, суманд 0,5 га газар үнэгүй олгох ажил 2013 он хүртэл үргэлжилнэ.
Б.Анир