Авлигатай тэмцэх газраас уламжлалт болгон зохион байгуулдаг “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээг энэ сарын 8-нд буюу ирэх даваа гаригт зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ тус өдрийн 11.00-14.00 цагт “Элит” төвийн хурлын танхимд болно. Арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Наранбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээ, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэн, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат нар оролцоно.
Б.Чимэг