УИХ-ын гишүүн Ц.Цолмон МҮАН-аас гарч, МАХН-д элссэнээр олон хүний эгдүүцлийг хүргээд байна. Учир нь тэрээр УИХ-д тойргоос бус намын жагсаалтаар дэвшиж, МҮАН-ын квотоор УИХ-ын зөөлөн суудлыг авсан. Түүнчлэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байнгын хороонд хоёр суудал авахад тэрээр МҮАН-аас байнгын хорооны дарга болсон билээ. Гэвч Ц.Цолмон энэ бүхнийг умартан, намаа орхин МАХН-ыг сонгосон юм. Хэдийгээр Ц.Цолмон гишүүн “Ц.Цолмон гэдэг хүн МҮАН-аас гарч, МАХН-д элссэн нь хоёр намын нэгдэх эхлэл байгаасай. Би энэ хоёр намыг нэгдэж, нэг улс төрийн том хүчин болоосой гэж хүсч байна” хэмээн мэдэгдсэн ч хоёр намыг нэгдэх биш задарна гэх хардлага нийгэмд төрөөд байгаа.
Түүний эл шийдвэрт УИХ-ын гишүүн Г.Уянга “Ц.Цолмон гишүүний шийдвэрийг сонсоод шоконд орсон. Энэ тухай би Ц.Цолмон даргаас өөрөөс нь сонсох хүртлээ итгээгүй. Өөрөө ингэж шийдлээ гэсэн учраас сонголтоо хийсэн юм байна гэж ойлгож байгаа. Гэхдээ намынхантай ярилцаагүйд гайхаж байна. М.Энхсайхан даргад хэлснээр МАХН-ын дарга Н.Энхбаярт амалсан зүйл байсан. Тиймээс шийдвэрээ гаргасан юм байна гэж ойлгосон” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Д.Батцогт “УИХ-ын гишүүн Ц.Цолмонг өөр намд орсонд нь би хувьдаа их гайхсан. Тэгээд өөртэй нь уулзахад, “Аль эрт тохирсон байсан зүйл” гэдэг тайлбар өгсөн. Хамгийн гол нь хувь хүний эрхийн асуудал. Тэр хүний сонголтыг бид хүндэтгэх ёстой. Гэхдээ миний хувьд намын жагсаалтаар УИХ-д сонгогдоод, өөр нам руу орох нь хэр зохимжтой вэ гэдгийг бодож байгаа. Эвсэл байгуулагдаад явж байх үед нөгөө намынхаа гишүүнийг хулгайлах тухай яриад сууж байна гэдэг ёс зүйгүй гэж бодож байна. Найзынхаа эхнэрийг хулгайлж байгаатай ялгаагүй зүйл биз дээ. Ц.Цолмон гишүүнийг буруутгахаас илүү МАХН-ын гишүүдийг буруутгаж байгаа” гэх тайлбарыг өгч байв.
Харин намын дарга М.Энхсайхан “Би ганцаардаад байгаа зүйл байхгүй. УИХ-ын гишүүн Ц.Цолмон МАНХ руу орсон нь тийм их том хэрэг биш жижиг асуудал. Ц.Цолмонтой, Ц.Цолмонгүй болно” гэж байлаа. Намын гишүүдийн байр суурь ийм байв.
Харин УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва “УИХ-ын гишүүн Ц.Цолмон МАХН, МҮАН хамтран эвсэл байгуулахаас өмнө “Манай хоёр нам сонгуульд эвсэж ялалт байгуулсныхаа дараа нэгдэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байсан хүн. Тухайн үед ч хоёр намын удирдлагууд энэ тухай ярилцаж байсан юм билээ. Тиймээс би УИХ-ын гишүүн Ц.Цолмонг манай намд элссэн асуудлыг буруу тийш нь бүү мушгиасай гэж хүсэж байгаа. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг байх аа. Тиймээс би УИХ-ын гишүүн Ц.Цолмонг хэлсэндээ хүрдэг эр хүн юм гэсэн дүгнэлтийг хийж, хүндэтгэж байгаа шүү” гэв.
Түүний намаа сольсон асуудалд гишүүдийн байр суурь ийм. Харин цаашид асуудал хэрхэн өрнөх вэ гэх асуудалд УИХ-ын гишүүн Г.Уянга “МҮАН-ын квотоор парламентад орж, байнгын хороон дарга болсон. Тиймээс цаашид яахыг намын хурлаар ярилцана.” гэв.
УИХ-ын гишүүн Д.Батцогт “Ер нь бол “Шударга ёс” эвсэлд хоёр байнгын хороо хуваарилагдсан. Үүний дагуу МАХН нэг, МҮАН нэг байнгын хороог тус тус хариуцан ажиллаж байгаа. Одоогоор чиг үүргийн дагуу байнгын хорооны даргын ажлаа хийгээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ яваандаа байнгын хорооны даргыг солих асуудал яригдах байх” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Цолмон “Би МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж сонгогдсон. Би МҮАН-аас гарсан болохоос энэ эвслээс гараагүй. Тиймээс УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудал байхгүй гэж бодож байна. Мөн байнгын хорооны даргын ажлаа өгөх ёстой гэсэн асуудал гарч байгаад гайхаж байна” гэх тайлбарыг өгч байлаа.
Юутай ч УИХ-ын гишүүн Ц.Цолмон намаасаа гарсан нь намын дарга М.Энхсайханы хувьд жижиг асуудал. Тэгэхээр МАХН-ын дарга Н.Энхбаярт амласан төлөөсөндөө МАХН-д элссэн Ц.Цолмон гишүүний хувь заяа цааш хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

Б.Золбоо
Сэтгэгдэл (44)