Өнгөрсөн мягмар гаригт “Чингис хаан” онгоцны нисэх буудалд “Оюутолгой”-компанийн ажилтан 52 настай Э хамт ажиллаж байсан Э-г дөрвөн удаа хутгалж, дараа нь өөрийгөө хутгалсан хэрэг үйлдсэн. Иймд Иргэний нисэхийн цагдаагийн байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 96.1-д бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тус зүйл ангид гэм буруутай нь тогтоогдвол 5-7 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заажээ. Тэрээр өс хонзонгийн сэдлээр 35 настай Э-г хутгалсан билээ. Тэд Цэргийн госпиталийн эмнэлэгт хагалгаанд орсон ба бие нь хүндэвтэр байгаа юм.
Б.Чимэг