Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагаар ахлуулсан ажлын хэсэг БНСУ-д ажиллаад иржээ. Тэд Инчон нисэх онгоцны буудлын дэд ерөнхийлөгч Ли Гэүн Юун, хүний нөөцийн гүйцэтгэх захирал Бак Жеон Сун нартай уулзсан байна.
Уулзалтын үеэр Инчон нисэх буудлынхан бүтэц, зохион байгуулалт, гэрээ эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагааны үндсэн горим, маркетингийн бодлого, төлөвлөлт, тав, 10, 20 жилийн мастер төлөвлөгөө, хэтийн зорилго, зорилтуудаа танилцуулсан аж.
Ажлын хэсгийнхэн нисэх буудлын үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, нисэх буудлын онцгой байдлын төв штаб, карго терминал, ложистик төв, Инчоны нисэхийн академи зэрэг газруудтай танилцжээ.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (3)