АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийг сонгууль албан ёсоор эхэллээ. Энэ сонгуульд хамгийн түрүүнд зүүн мужууд болох Виржинья, Индиана, Нью Хемпшир, Нью-Йорк хотын сонгогчид саналаа өгч байгаа юм. Одоогийн байдлаар 20 сая гаруй хүн саналаа өгөөд байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни нарын урьдчилсан санал хураалтын дүн тун ойролцоо байсан тул хэн нь ч энэ том орны дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтай байгаа. Сонгуулийн дүнг Монголын цагаар пүрэв гарагт зарлах аж.