Өсвөр насны охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд мэдээлэл өгч, мэдлэг олгох зорилготой "Гүнж" төрийн бус байгууллагаас өнөөдөр гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж байна. Энэ үзэсгэлэнд өсвөр насандаа хүүхэд гаргасан залуу ээжүүдийн бодит амьдрал, тулгамдаж буй асуудлыг харуулсан гэрэл зургууд тавигдах юм. Үзэсгэлэн АНУ-ын Элчин сайдын яамны Мэдээлэл, соёлын төвийн байранд хоёр өдөр үргэлжилнэ.
Т.Гэрэл