Олон улсын зах зээл дээрх алтын үнэ өчигдөр 1691.75 ам.доллар болсон байна. уг үнэ өмнөх өдрийнхөөс 12.75 нэгж буюу 0.8 хувиар өсчээ. Шар металлын үнэ сүүлийн үед хэлбэлзэлтэй байгаа нь шинжээчдийн үзэж буйгаар Хятад болон Евро бүсийн мөнгөний нийлүүлттэй холбон тайлбарлаж байна. Мөн алтны ханш бага зэргээр өсөж байгаа нь нийлүүлэлт буурсантай холбоотойг ч тэд хэлжээ. Одоогоос 10-аад хоногийн өмнө олон улсын зах зээл дээр тус металлийн үнэ буураад байсан. Харин үүний гол шалтгаан нь АНУ-ын Засгийн газрын бондод мөнгөө байршуулах болсонтой холбоотой гэнэ. Нөгөөтэйгүүр ирэх жил эл металлын үнэ өсөх хандлагатай байгаа аж.