АТГ-аас
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт бичиг хүргүүллээ. Уг захидалд
Монголын оюутны холбооноос "Их дээд сургуульд суралцахын тулд нэг
оюутан 1.5-5 сая төгрөг төлж байна. Энэ их мөнгө хаана хэний халаасанд
орж юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байна" гэсэн гомдлыг АТГ-т
өнгөрсөн есдүгээр сард гаргажээ. Үүний дагуу Батлан хамгаалахын их
сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Монгол Улсын их
сургуульд шалгалт хийлээ. Шалгалтаар Батлан хамгаалахын их сургууль,
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль хууль зөрчөөгүй. Харин Монгол
Улсын их сургууль хандиваар оюутан элсүүлэхдээ гэрээ байгуулж хандивын
мөнгийг МУИС-ийн хөгжлийн сангийн дансанд төвлөрүүлсэн нь Нийтийн албанд
нийтийн болон ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс
урьчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хандивын
хязгаарын зөрчсөн гэж үзжээ.
Comment (1)