Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр 16:00 цагт ЭМЯ-нд дахин ажиллахаар боллоо. Тэрбээр өмнө нь 10-р сарын 27-ны бямба гарагт ЭМЯ-нд ажиллаж, эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн талаар тус яамны удирдлагуудтай санал солилцсон юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрүүл мэндийн салбарын тогтолцоо,
санхүүжилт, эмийн зохицуулалт, оношлогоо, мэдээллийн технологи
чиглэлээр анхааран ажиллах нь зөв гэдгийг хэлээд аймаг, нийслэлд
оношлогооны төв байгуулахад гүйцэтгэх бүх ажлын төлөвлөгөөг гарган
өгөхийг ЭМЯ-ны удирдлагуудад захиж дахин уулзана гэдгээ илэрхийлж байсан.
Тэрбээр энэ долоо хоногт Сүхбаатар аймагт болсон "Шинэчилж шийдье 222" хэлэлцүүлэгт оролцож мөн Хэнтий аймагт ажиллаад ирсэн юм.