Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод засгийн газрынхаа эсрэг арван мянга гаруй хүн жагсаж байгаа талаар Al Jazeera мэдээллээ.

Инфляцийн өсөлт, хэрцгий гэмт хэрэг, олныг хамарсан авилгал болон Ерөнхийлөгч Кристина Фернандез үндсэн хуулинд заасан хугацааг цуцалж олон жилээр албан тушаалаа эзэмшихээр оролдож байгаад ихэд бухимдсан иргэд жагсч байгаа аж.
Жагсагчид Буэнос-Айрес хотын бэлэг тэмдэг болсон газарт цуглаж “Бид айхгүй” хэмээн хашгирч байжээ. Тэд Ерөнхийлөгчийн байрладаг өргөөний гадаа очиж шүгэлдэж байсан бөгөөд “Гэмт хэргийн золиос болон амиа алдаж буй Аргентин иргэдийн давалгааг зогсоо, Авилгал хангалттай, Үндсэн хуулийн шиэнчлэлийн талаар буу ярь” гэх мэт бичигтэй баннер барьж, уриа лоозонгоо хашгирсан байна. Мөн дэлхийн хамгийн өргөн замд тооцогддог “Avenida 9 de Julio” хаан жагссан.
Энэхүү үйл явдлыг Аргентинд сүүлийн хэдэнд жил болоогүй засгийн газрын эсрэг томоохон тэмцэл боллоо хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Аргентины эдийн засаг хямарч инфляц нь 10 хувиар өссөн байна. Гэхдээ зарим шинжээчид 25 хувьд хүрсэн хэмээн мэдээлж байгаа аж.
Жагсаалыг зохион байгуулагч Торрес “Хэрвээ та энэ тэмцэлд нэгдэх юм бол зөвхөн дундаж давхаргынхныг олж харахгүй. Энд сэхээтнүүдээс эхлээд доод давхаргын бүх хүмүүс байна” хэмээн сурвалжлагчдад хэлжээ.

Д.Идэр