Монголын орчин үеийн циркийг үүсгэн байгуулагч Ж.Раднаабазар агсны мэндэлсний 100 жилийн ойг угтаж “Шинэ цирк” төвөөс олон арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд “АСА” циркт өнөөдөр үе үеийн циркчдийн нэгдсэн тоглолт ганцхан удаа болох нь ээ. Тоглолтод “Шинэ цирк”, “Circus Mongolia Khadgaa” зэрэг циркийн олон салбар байгууллагын уран бүтээлчид нэг дор чуулан нэгдсэн тоглолтоороо үзэгчдэдээ бэлэг барих аж. Уг тоглолтод циркийн бүх төрлийн үзүүлбэрүүд багтаж буйгаараа онцлогтой аж.
Д.Ундрах 24tsag.mn