УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамжийг өнөөдөр гаргалаа. 2014-2016 онуудад улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх асуудлаар иргэдтэй санал солилцох зорилгоор Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганыг 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл түр завсарлуулахаар уг захирамжид дурдсан байна.
Түүнчлэн дээрх асуудлаар завсарлагааны хугацаанд иргэдтэй санал солилцсоны үндсэн дээр ирүүлсэн саналыг нэгтгэн тодорхой санал боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг Төсвийн байнгын хороонд даалгажээ.
Түүнчлэн дээрх асуудлаар завсарлагааны хугацаанд иргэдтэй санал солилцсоны үндсэн дээр ирүүлсэн саналыг нэгтгэн тодорхой санал боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг Төсвийн байнгын хороонд даалгажээ.
УИХ-ын даргын захирамж
2012 оны 11 сарын 09-ний өдөр Дугаар 132 Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- 2014-2016 онуудад улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх асуудлаар иргэдтэй санал солилцох зорилгоор Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганыг 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл түр завсарлуулсугай.
- Улсын Их Хурлын гишүүдээс энэ захирамжийн 1-д заасан асуудлаар завсарлагааны хугацаанд иргэдтэй санал солилцсоны үндсэн дээр ирүүлсэн саналыг нэгтгэн тодорхой санал боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг Төсвийн байнгын хороо /Ц.Даваасүрэн/-нд даалгасугай.
ДАРГА З.ЭНХБОЛД