МҮОХ-ноос санаачлан Спортын бэлтгэлийн томоохон цогцолбор төвийг байгуулахаар энэ оны гуравдугаар сараас ажиллаж байна. Энэ төвийн бүтээн байгуулалтын ажил МҮОХ-ны оффисын арын талбайд өрнөх юм. Одоогийн байдлаар цогцолборын ерөнхий төлөвлөгөө гарсан байгаа бол өнөөдөр ажлын хэсгийн анхны хуралд МҮОХ-ны удирдлага, барилгын ажлыг гүйцэтгэгч компани болон спортын холбоодын төлөөлөл оролцлоо.
Олон улсын стандартад нийцсэн спортын бэлтгэлийн төвийг барьж байгуулахад ойролцоогоор 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө мөнгө шаардагдах юм байна. Санхүүжилтийг МҮОХ-ны топ түншүүд, спортын холбоодын ивээн тэтгэгчид, бусад төсөл хөтөлбөрөөс гаргахаар шийдвэрлэжээ. Хамгийн гол нь энэ төвийг барихад стандартад нийцсэн талбай зай хэмжээтэй, гэрэлтүүлэг, орчин нөхцөл сайтай чанарын шаардлага хангасан төдийгүй олон улсын стандартад нийцсэн байх хэрэгтэй гэж спортын холбооныхон үзэж байна.
Спортын бэлтгэлийн төвийг барихад 45х28 метр хэмжээтэй газар талбай шаардагдах юм байна. Мөн 10-15 давхар барихаар, манай оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 23 спортын төрлөөр бэлтгэл сургуулилтаа хангахуйц байхаар төлөвлөжээ. Барилгын зураг төслийг “Эй-Эн-И-И” компани хийх бол гүйцэтгэгчээр “Нийслэл өргөө” компани ажиллахаар болсон байна.