Секс бол дотно харилцааны эрэл гэдэг. Хүний амьдралтай салшгүй холбоотой, зайлшгүй чухал хэрэгцээ. Хүн бүр сексийг өөр өөрсдийн өнцгөөр харж, мэдэрч байдаг. Зарим нэг хүний хувьд зүгээр л зугаа цэнгэл, харин нөгөө нэгнийх нь хувьд аз жаргал, хайр байдаг. Тэгвэл сексийн талаар олны танил хүмүүс юу гэж хэлсэн байдаг юм бол?. Олны танил хүмүүсийн сексийн харилцаа, халуухан сэдвээр ярьсан яриаг нь цуврал болгон сонирхуулж байна. "Цуврал-1"
Дуучин Нара: Секс бол урлаг
Нара бол хайр сэтгэл байвч сексийн харилцаа нь нэг л тохиромжгүй бол хайртаасаа салахад бэлэн хүүхнүүдийн нэг. Тэрбээр "Сексийн тал дээр чөлөөтэй байна гээд уулзаж, учирсан хүн болгонтойгоо унтана гэж байхгүй. Ихэнх хүмүүс миний тухай “эрос” гэж хэлдэг ч, түүн шиг нь байх гэж хичээдэггүй. “Намайг амтлаад үз” гэж байгаа юм биш. “Би секстээ сайн, секси харагддаг шигээ оронд байж чадна” гэж яривал аягүй тэнэг хэрэг болно. Надтай учирсан эр, эсвэл найз залуу минь “Миний хайр ийм юм байна” гэж мэднэ. Би хагас нүцгэн хувцаслах дуртай. Энэ бол миний байгаа байдал, стиль имиж. Гэхдээ энэ хувцаслалт миний сексийн амьдрал, үзэл бодлыг илтгэхгүй шүү дээ. Секс бол урлаг" гэж хэлсэн байдаг. Дуучин бүсгүйд маань эротик киноны санал ирвэл хагас нүцгэлэх, үнсэлцэх мэтийг хийж чадна гэж байгаа. Гэхдээ эротик, порно кинонд бол тоглохгүй аж.
Т.Ариунаа: Секс чин сэтгэлээсээ байвал сайхан
Дуучин Т.Ариунаа: Сексийг ямар ч нөхцөлд хийж чадна гэж ам бардам хэлдэг бүсгүй бол Ариунаа. Түүнд өөртөө таалагдсан хүнтэй хаана ч секс хийсэн сайхан байдаг аж. Мөн сексийн байрлалыг нэг л хэвийнээрээ, өөрөөр хэлбэл заавал орон дотор хийгээд байх утгагүй гэж үздэг. Мэдээж сексдэх үедээ бие биенээсээ ичихгүй, тэр ч өөрийгөө, би ч өөрийгөө мартсан байх хэрэгтэй гэж үздэг. Хамгийн гол нь дуучин Ариунаагийн сексийн хамтрагч нь түүнтэй ижил сэтгэдэг , ойлголцдог, ухаалаг хүлээцтэй л хүн байх хэрэгтэй гэнэ. Оральный буюу "аман” сексийг таашаадаг. Олон жилийн өмнө Югославт байхдаа Нино Бабич гэдэг Югослов залуутай үерхдэг байсан түүнд хэзээч мартагдашгүй хамгийн халуун сексийн мэдрүүлж чадсан. Одоо мэдээж түүний халамжит хань, хайртай нөхөр нь хамгийн сайхан таашаал, жаргалыг мэдрүүлдэг биз ээ.
"3 охин" Ану: Сэтгэл догдлолтой, эрч хүчтэй секс л хамгийн халуухан
Ану бол Наратай ижил бодолтой бүсгүйчүүдээс арай өөр сэтгэхүйтэй гэх юм уу даа. Ямартай ч тэрбээр хайртай хүнтэйгээ сексийн амьдралаараа нэг л таарч тохирохгүй бол хамтдаа байж асуудлаас гарах арга замаа эрж хайх гэнэ. Тэрбээр хүн нэг олдох насаа эргэж харамсах зүйлгүйгээр өнгөрөөх хэрэгтэй гэж боддог. Тиймээс ч өөрийг нь гэж байгаа халуухан залуусыг яаж зүгээр өнгөрөөхөв. Гайхалтай халуухан секстэй учирч байсан нь тодорхой. Түүний хувьд хамгийн их сэтгэл догдлолтой, хайртай, бас эрч хүчтэй сексийг л хамгийн халууханд тооцно. Ануд хүнтэй чин сэтгэлээсээ ханддаг, байгаагаараа байдаг эр хүн таалагддаг.
“Акуа фитнес” төвийн захирал Ука: Лааны бүдэг гэрэл дэх сексийг илүү таашаадаг
Гоо сайхны бизнесийн салбарт богино хугацаанд хүчээ авсан урлаг судлаач мэргэжилтэй энэ бүсгүйн хувийн амьдрал ор хөнжлийг сөхөх сонирхолтой хүмүүс цөөнгүй бий. Нэг хэсэг “Өдөн дэр” шөнийн хөтөлбөр хөтөлж байсан тэрбээр сексийг мөн л урлаг гэж үздэг. Хэрэгцээ биш урлаг гэдэг утгаар нь хүлээж авбал сексээс таашаал авдаг. Үүрэг хариуцлага, алба шаардлага гэдэг утгаар хандвал сексээс юу ч мэдрэхгүй. Түүний фитнессийн ажил ч сексийн мэдрэмж гоо сайхантай салшгүй холбоотой. Тэрбээр " Ихэнх эмэгтэйчүүд бүдүүрсэнээсээ ичээд секс хийхээс татгалздаг. Гэрэлтэй орчинд секс хийхээс ичдэг. Гэр бүл болон сексийн харилцаа их эмзэг. Хайрлаж хамгаалж явахын тулд, сексийн харилцааг амттай байлгахын тулд хосууд тавь тавин хувийн, магадгүй эмэгтэйчүүд маань жаран хувийн хариуцлага үүрэх ёстой юм болов уу. Сайхан секс хийхийн тулд сэтгэл татам сайхан орчин бүрдүүлэх хэрэгтэй. Хүн өөрөө амьдралын хайраар, гоо сайхнаар өнгөлж явах ёстой. Эмэгтэй хүнээс их юм шалтгаалдаг" гэжээ.
Жүжигчин Р.Анхням: Хүний амьдрах, орших үндэс бол секс
Р.Анхням "Секс бол гэр бүлийн харилцаан дахь хүний ёс шүү дээ. Гэхдээ энэ талаар яаж ч ярьсан гэсэн хүмүүсийн чихэнд хэзээ ч таатай тусдаггүй байх. Ямар ч байсан хүний амьдрах, орших үндэс бол секс" гэжээ. Тэрбээр сексийг хэзээ ч замбараагүй юмтай хольж хутгаж болохгүй гэж үздэг. Болж өгвөл их гамнаж байх ёстой зүйл гэж боддог гэнэ. Замбараатай байх хязгаараа даваад эхэлбэл хүний амьдрал ч задгайрч эхэлдэг юм шиг ээ. Түүнд ууж иддэг, замбараагүй хүмүүсийн сексийн амьдрал маш задгай байдаг юм шиг сандагддаг аж. Анхням бас "Залуу хүний хувьд секс маш чухал. Ялангуяа хайртай хүмүүсийн хувьд бие биеэ ойлгох, уусах хамгийн эрхэм нандин харилцаа. Хайргүй эсвэл зугаа цэнгэлийн агуулгатай бол үүнээс болж маш их алдаанд ч хүрч болох. Хэн нэгний амьдралаар тоглож, хэн нэгний амьдралыг сүйтгэж болох аюултай харилцаа" гэжээ.
Ч.Ану: Хайртай хүмүүсийн л дунд байх ёстой нандин харилцаа
Ч.Ану сексийн талаар ярихдаа, "Манай аав, ээж их зарчимч хүмүүс. Хүүхдүүдээ маш чанга, хатуу хүмүүжүүлсэн. Би багадаа зуслан явж үзээгүй. Архи, тамхи хэрэглэх, ямар нэг муу зуршил байхгүй, шөнийн клубт ч ордоггүй. Секс бол хайртай хүмүүсийн дунд байх ёстой нандин харилцаа гэж боддог. Энэ харилцаанаас маш олон зүйл урган гардаг" гэжээ.

Сэтгэгдэл (10)