Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын WBC, WBU, WBF холбооны аварга Ч.Цэвээнпүрэв өчигдөр Сингапур улсын “Марина Бэй Сандс” амралт зугаа цэнгэлийн төвд IBO буюу Олон улсын боксын байгууллагын хөнгөн жингийн дэлхийн аварга цолны төлөө өрсөлдлөө. “Монголын дайчин” Ч.Цэвээнпүрэв Индонезийн тамирчин Дауд Чино Иордантай тулалдсан юм. Тэд 12 үеийн турш тоглов. Тоглолтын цаг дуусахад гурван шүүгч 117-112 , 119-110, 118-110 оноо өгснөөр Индонезийн боксчин Дауд Чино Иордантай аваргын бүсээ хамгаалж чадлаа.
Ч.Цэвээнпүрэв мэргэжлийн боксийн рингэд 41 удаа тоглолт хийж, 36-д нь ялсан юм. Үүнийхээс 24-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авчээ. Индонезийн боксчин Давид Чино Иордан боксийн рингинд 31 тулалдсанаас 29-д нь ялсан юм.

Comment (1)