ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧДАД ЗОРИУЛСАН ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
2017-07-18 17:54

    Монгол улсад 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллага Япон улс руу ур чадварын дадлагажигч илгээх үйл ажиллагаа эрхэлж байна. Тэдгээр дадлагажигчдад тавигдах үндсэн шалгууруудын нэг бол анхан шатнаас эхлэн хамгийн багадаа 160 цагийн япон хэлний сургалтад хамрагдсан байх ёстой гэсэн шалгуур юм. Иймд манай төв 2016 оны 6 сараас Япон улс руу ур чадварын дадлагажигч зуучлагч байгууллагуудын хүсэлтийн дагуу “Ур чадварын дадлагажигчдад зориулсан сургалт”-ыг зохион байгуулж байна. 

    Тус сургалтад зөвхөн япон хэлний хичээл төдий бус, ярилцлагын шалгалтад бэлдэх тухай лекц, дадлага зэргийг ч хөтөлбөртөө багтаадаг. Өдөр тутамд хэрэглэгддэг яриа, ажлын байран дахь үг хэллэгүүд, яриаг сонсоод эргүүлэн асуулт тавих, нягтлах зэрэг ярианы чадваруудыг хөгжүүлэхэд анхаарахаас гадна Японд очсоны дараа ч бие даан үргэлжлүүлэн суралцах чадварыг олгохоор зорьдог.

    Цаашид ч зуучлагч байгууллагын хүсэлтийг хүлээн авч, суралцагчдын түвшин, суралцах хугацаа зэргийг харгалзан үзэж тохирох сургалтын хөтөлбөр боловсруулан, үйлчлүүлэгчдийн эрэлтэд нийцсэн япон хэлний цогц сургалтыг нийлүүлэхийг зорьж байна.