ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
ЯПОН ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ЖИШИГ ШАЛГАЛТ
2017-07-18 17:58

Япон хэлний түвшин тогтоох шалгалт нь Монголд жилд нэг л удаа 12 сард явагддаг. Харин шалгалт өгөгчид өөрсдийн бодит түвшинг сайн мэдээгүйгээс өөрийн чадвараас хэтэрсэн түвшний шалгалт өгч, тэнцэлгүй хугацаа алдах явдал цөөнгүй тохиолддог. Иймээс шалгалт өгөхийн өмнө өөрийн бодит түвшнийг мэдэхийг хүссэн суралцагчдад зориулан “Монгол-Японы төвийн япон хэлний түвшин тогтоох жишиг шалгалт”-ыг явуулж байна. Харин шалгалт өгөгчдөд албан ёсны гэрчилгээ бус ч, тухайн түвшинг нарийвчилсан хувиар илэрхийлэн, өөрийн чадварыг шууд мэдэх боломжтой тодорхойлолт гаргаж өгдөг.

Шалгалтыг өөрийн байранд явуулахаас гадна хүсэлт ирүүлсэн сургууль, сургалтын төв дээр очин ижил шалгалт явуулах боломжтой.

Шалгалтыг 8, 9, 10, 11 сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Шалгалт өгөхийг хүсэгчид манай төвийн Япон хэлний сургалтын тасагтай холбогдон, шалгалтын дэлгэрэнгүй хуваарийг лавлана уу. Мөн төвийн вэбсайт, фейсбүүк хуудас, зэргээс мэдээлэл авах боломжтой.