ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
ЯПОН ХЭЛНИЙ ЗААХ АРГЫН ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ
2017-07-18

Манай төв нь япон хэлний заах аргын зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр /зөвхөн төвийн үйл ажиллагааны журмын дагуу танхим түрээсийн төлбөр авдаг/ явуулж байна.

Одоогийн байдлаар “Өөрийн явуулахаар зорьж буй сургалтын агуулгад тохирох сурах бичиг, сургалтын материал олох”, “Ханзны заах аргын талаар”, “Хичээлийн төлөвлөгөө”, “Сургалтын хөтөлбөр”, “Сургалтын загвар” зэргийг нягталж зөвлөгөө авах, мөн “Ур чадварын дадлагажигчдад зориулсан япон хэлний сургалт явуулж өгөх” гэх мэт хүсэлтүүд дийлэнх хувийг эзэлж байна. Ялангуяа ур чадварын дадлагажигч Япон руу зуучилдаг байгууллагуудаас сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө зэргийн талаар хэд хэдэн удаа зөвлөгөө авч буй бөгөөд эхлээд ирж уулзан зөвлөгөө авч, үүнийхээ дараа зөвлөгөөний дагуу зассан хөтөлбөр болон бусад материал зэргээ мэйлээр шалгуулах, дахин зөвлөгөө авах гэсэн хэлбэрээр явагддаг.

Цаашид ч олон талын шинэ мэдээллүүдийг багтаан, эрэлтэд нийцэхүйц зөвлөгөө өгөхийг зорьж байна.

Заах аргын зөвлөгөө авахыг хүссэн хувь хүн, бай  гууллагууд манай төвийн Япон хэлний тасаг тай холбогдоно уу