ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр хуучин ЗХУ-ын үед тагнуулын нууц ажилтан байсан Жорж Блайкэд төрсөн өдрийн мэнд хүргэжээ. Жорж Блайк өнөөдөр 90 нас хүрч байгаа юм. Тэрбээр 1996 онд Их Британы шоронгоос зугтаж ирснээс хойш Орост амьдарч байгаа аж. Жорж Блайк Их Британы дотоод хэргийн газарт ажиллаж англи тагнуулчид болон нууц төлөвлөгөөний тухай чухал мэдээлэл дамжуулдаг байжээ. Тухайлбал ЗХУ-ын мэдээллийг чагнах гэж Зүүн Германд газар доогуур нууц хонгил ухаж байсныг илрүүлсэн байна. Тэрбээр 1961 онд баригдаж 42 жилийн хорих ял авсан ч тэндээсээ оргон Зүүн Германд хоргодож, тэндээсээ эх орондоо нууцаар ирсэн сонирхолтой түүхтэй хүн аж.
Харин В.Путин төрсөн өдрийн мэндчилгээндээ "90 насны төрсөн өдөрт тань чин сэтгэлээсээ баяр хүргэе. Та бол хамгийн хүчтэй, мэргэжлийн хүмүүсийн нэг. Та болон таны нөхөд энх тайвныг авчрах, аюулгүй байдал, стратегийн төлөвлөгөө боловсруулахад асар их үүрэг гүйцэтгэсэнд талархаж байна" гэжээ.

Сэтгэгдэл (3)