“Даймонд Пресс” клубээс санаачлан “Хөрст дэлхий” ТББ-тай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Хүүхэд бүрийг хамгаалъя” форум өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийнэ. Форумаар хүүхдийн эрх ашгийг хамгаалахад тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэх юм.
Хүүхдийн эрх ашгийг хамгаалахад хамгийн түрүүн хэрэгтэй байгаа, бас хэрэгжүүлэх ёстой зүйл бол стандарт гэдгийг “Хөрст дэлхий” ТББ-ын тэргүүн Б.Ганбаяр онцолж байна. Хүүхдээ машинд яаж авч явахаас эхлээд сургуулийн орчин ямар байх гэдэг нь бүгд нарийн стандарттай байж, түүнийг хэрэгжүүлдэг болсон цагт хүүхдийн эрх ашгийг жинхэнэ утгаар нь хамгаалж чадна гэж тэрээр үзэж байна. Стандарт болон бусад асуудалтай холбогдуулан өнөөдрийн форумаас уриалга гаргахаар төлөвлөжээ.
“Хүүхэд бүрийг хамгаалъя” форумын хүрээнд “Даймонд пресс клуб”, “Хөрст дэлхий” ТББ улсын сургуулиудыг автобустай болгох санаачилга гарган эхлүүлж байгаагаас гадна хэд хэдэн сургуулийн хажуугийн зам дээр “Анхаар хүүхэд” гэсэн сануулга бүхий тусгай самбар босгож байгаа аж.

Comment (1)