Өнөөдөр 10 цагаас Төрийн ордны Их танхимд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” хүндэтгэлийн арга хэмжээ болох юм. Тус арга хэмжээнд нийслэлийн шилдэг, тэргүүний 850 сурагч оролцож, иргэний андгай өргөх аж.