Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын WBC, WBU, WBF холбооны
аварга Ч.Цэвээнпүрэв өнгөрсөн баасан гаригт Сингапур улсын “Марина Бэй
Сандс” төвд IBO буюу Олон улсын боксын байгууллагын хөнгөн жингийн
дэлхийн аварга цолны төлөө өрсөлдсөн билээ.
Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын WBC, WBU, WBF холбооны аварга Ч.Цэвээнпүрэв өнгөрсөн баасан гаригт Сингапур улсын “Марина Бэй Сандс” төвд IBO буюу Олон улсын боксын байгууллагын хөнгөн жингийн дэлхийн аварга цолны төлөө өрсөлдсөн билээ.
“Монголын дайчин Чой” хэмээн дэлхийд алдаршсан Чойжилжавын Цэвээнпүрэв Индонезийн тамирчин Дауд Чино Иордантай 12 үеийн турш тоглов. Тоглолтын цаг дуусахад гурван шүүгч 117-112, 119-110, 118-110 оноо өгснөөр Индонезийн боксчин Дауд Чино Иордан аваргын бүсээ хамгаалж чадлаа. 41 настай Цэвээнпүрэв 25 настай Иорданд ингэж ялагджээ.
Ч.Цэвээнпүрэв мэргэжлийн боксийн рингэд 50 удаа тоглолт хийж, 45-д нь ялсан юм. Үүнийхээс 25-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авчээ. Индонезийн боксчин Давид Чино Иордан боксийн рингэд 31 тулалдсанаас 29-д нь ялсан юм. Тэрбээр ялалтынхаа 23-ыг хүнд цохилтоор авч байсан гэсэн статистик мэдээ бий.
Чой аварга тэмцээний өмнө “Би түүнийг 12 настай жаахан хүүхэд байхад нь аль хэдийн мэргэжлийн боксчин болчихсон байлаа. Надад түүнийг хэрхэн хожих, хэрхэн унагаах хангалттай их туршлага, чадвар байна. Би ялалт байгуулна гэдэгтээ нэг ч хором эргэлзэхгүй” хэмээн хэлж байсан юм. Уулуг цас дардаг шиг бүхэл бүтэн 20 жилийн турш нүдэлцсэн Монголын дайчинг нас дарсан юм болов уу.
Сонирхуулахад аварга маань 1992 онд орос сувгаар Майк Тайсоны тулааныг үзээд энэ спортоор хичээллэх хүсэл төрсөн гэдэг. Тэр тулааныг үзсэнээс хойш нэг их удалгүй Г.Оюунболд багштайгаар боксын клубт хичээллэсэн хэмээн дурссан байдаг.
Удахгүй нээлтээ хийх Английн нэгэн кинонд “Харгис монгол” хочтой, рингэнд гарах бүртээ өрсөлдөгчөө хороодог боксчны дүрд тоглосон Ч.Цэвээнпүрэв их спортоо орхисны дараа “Элэг нэгт дүү нараасаа өөрийнхөө залгамж халааг бэлтгэж, дэлхийн дэвжээнд таниулахыг зорино” хэмээн хэлж байсан юм.
Түүний Иордантай тоглосон билэгийг үзнэ үү.

Сэтгэгдэл (1122)