Vanquish хамтлагийн гишүүн Н.Цэцэ
буюу Н.Цэцэнбилэг 2004 онд Vanquish хамтлагийг байгуулж залуусыг
байлдан дагуулсан "Excel" дууг гаргаж, 2008 онд "Hood" зэрэг дуугаа
сонсогчдод хүргэж, үүний дараагаар олон олон уран бүтээлийг гаргаж
байсан. Тэгвэл тэрбээр шинэ клуб байгуулж , тун удахгүй "Нийслэл хүү"
нэртэй тоглолт хийх гэж байгаа гэнэ. Энэ талаар түүнтэй уулзаж
тодруулсан юм.
-"Нийслэл хүү" гэдэг клуб байгуулсан гэсэн. Клубынхаа талаар?
-Энэ оны 10 дугаар сарын 10-нд "Нийслэл хүү" нэртэй клуб маань байгуулагдсан байгаа. Энэ клубын анхны үйл ажиллагаа болгож залуучууддаа зориулсан "Нийслэл хүү" нэртэй онлайн нэвтрүүлэг хийсэн. Түүний дараагаар буюу өнгөрсөн долоо хоногт асрамжийн газрын хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл хандивласан. Мөн "2012" цомгийнхоо орлогыг Их нялхсын клиникт хандивласан байгаа. Үүний үргэлжлэл болгож энэ сарын 30-нд "Нийслэл хүү" тоглолт хийхээр төлөвлөж байна. Тоглолтын орлогоос тодорхой тэтгэжийг бас асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлахаар болсон.
-"Нийслэл хүү" клубын үйл ажиллагаа нь нийгмийн сайн сайхны төлөө, залуучуудын төлөө чиглэнэ гэж ойлгож болох уу?
-Нийгэмд тулгарч буй асуудлуудыг залуучуудын тусламжтайгаар шийдвэрлэх. Эхний барих чиг хандлага бол асрамжийн газрын хүүхдүүдэд чиглэсэн байгаа. Асрамжийн газрын хүүхдүүдийн хичээлийн хэрэгсэл болон эм тарианы хангамж хүрэхгүй байгаа гэсэн үүнийг зохицуулах. Асрамжийн газраас гараад өнөөх хүүхдүүд хаачих вэ зэрэг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулна. "Нийслэл хүү" клуб маань тодорхой соёл урлагийнхан болоод зарим нэг нийгэм рүү чиглэсэн байгууллага болон аж ахуй нэгжүүд хамрагдаж байгаа. Энэ клуб маань залуучууд руу чиглэсэн байгаа учир бусад байгууллага бас нэгдэх боломжтой.
-"Нийслэл хүү" нэрнийхээ тухай ярихгүй юу?
-Нийслэл гэдэг нэртэй учир нийслэл хотоо хот шиг хот болгоё. Өөрийнхөө дуу хоолойг чадах чинээгээрээ хүргэе. Нийслэлээ хөгжүүлэхэд өөрсдийн үйл ажиллагааг нэмэр болгож хамтдаа гар бие оролцоё гэж хүссэн. Нийслэл хотыг сайхан байгаасай гэдгийг дуулаад эсвэл хүсээд, мөрөөдөөд өнгөрөөх биш үүнийг бас тодорхой үйл ажиллагаа болгоод залуучуудыг хамруулъя гэж зорьсон.
-Тоглолтынхоо талаар?
-Энэ сарын 30-нд АСА циркид болно. Монголд анх удаагаа нэлээн томоохонд тооцогдох хип хоп тоглолт болно. Мэдээж хип хоп тоглолтууд маш олон болж байсан. Энэ удаагийн тоглолт маань юугаараа онцлог байх вэ гэхээр уран бүтээлчид ,тайзны тавилт, гэрэлтүүлэг онцгой байна. Тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй цацаж эхэлнэ. Тоглолтоо дөхүүлээд бас шинэ цомог гаргана. Энэ тоглолт дээр дахиад хүмүүс нэгдээсэй гэж хүсч байна.
-Тоглолтоос өмнө ямар нэг арга хэмжээ зохион байгуулах уу?
Тоглолтоосоо өмнө өндөр настны асрамжийн газар болон хүүхдийн асрамжийн газар тодорхой тусламж, сэтгэлийн хандив өгнө. Ер нь яагаад энэ "Нийслэл хүү" клуб маань байгуулагдаж байгаа юм гэхээр нийгэмрүүгээ чиглэсэн, залуучуудруугаа хандсан сайн сайхан зүйлийг ганц дуун дээр биш амьдрал дээр хэрэгжүүлэе гэж зорьсон юм. Мөн тоглолтоосоо өмнө хэд хэдэн шинэ клипүүпийг сонсогчдодоо хүргэхээр хийж байна.
-Өөрөө бас АНУ-д сургууль төгсөөд ирсэн байх аа?
-Би АНУ-д интерьер дизайны чиглэлээр сураад энэ зун төгссөн. Хүн дотор нь байхаараа аливаа юмны болохгүй байгаа зүйлийг сайн олж хардаггүй. Гаднаас харж байгаа хүн илүү сайн олж хардаг юм байна лээ. Сургуулиа төгсөөд Монголдоо очиж чадах чинээгээрээ юм хийнэ гэж өөртөө амалсан.
-Шинэ цомог гаргах гэж байгаа гэсэн?
-"Бороонд норсон бор туулай" нэртэй шинэ цомог гаргах гэж байгаа. Цомогт маань 15 дуу багтсан.
Мөн одоогоор эмэгтэй хүний гоо сайхныг харуулсан шинэ клип хийж байгаа. Урлаг дотроо хип хоп урсгал маань нийгмээ шүүмжилж, хэн хэнээ хурц ширүүнээр хэтэрхий их хэлээд байх шиг. Нийгмийн бас бараан зүйлийг шүүмжилдэг. Тэгж байхад нь би бас шүүмжлээд яахав. Юм гэдэг хоёр талтай. Би бас сайн талыгаа баръя гэж бодож байгаа.
-"Миний пүүз" дуугаараа "UBS Music awards" -ын олны таашаалд нийцсэн клипээр тодорсон байсан. Ер нь энэхүү дууг гарсанаас хойш залуучууд маань оригналь пүүз өмсөхийг боддог болсон юм шиг?
-Яахав энэ бол миний томоохон хэмжээний сонирхол юм. Пүүз цуглуулах дуртай. Цуглуулсаар байх болно.
- Таны пүүзний цуглуулга хэд хүрсэн байна вэ?
Сүүлд тоолоогүй. Ямартай ч тавь гарчихсан л байсан даа.

Сэтгэгдэл (6)