Ангараг гариг дээрх одон орон судлаачидтай харилцах гариг хоорондын мэдээлэл дамжуулах робот бүтээжээ. Олон улсын сансрын станцын судлаачдын бүтээсэн уг робот “Disruption-Tolerant Networking” технологиор ажиллах юм байна. Энэ нь олон сая км зайтай гариг хоорондын мэдээллийг алдагдалгүй дамжуулах чадвартай технологи аж. Өмнө нь дэлхий-ангараг хоёрын хооронд дамжуулсан мэдээлэл алдагдах тохиолдол гарч байжээ. Уг роботыг аравдугаар сард сансарт турших ажиллагаа явагдсан бөгөөд үр дүн нааштай гарсан байна. Ингээд сансар судлалын үйл ажиллагаанд зарим мэдээлэл алдагддаг явдал зогслоо гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.