Египет улсын нийслэл хотод таван этгээдийг нярай хүүхэд дамлан зарсан хэргээр баривчлан шалгаж байна. Эх барих эмнэлгийн эмч, хоёр сувилагч дээрх бүлэглэлийн гишүүд байсан гэнэ. Тэд дөнгөж мэндэлсэн нярай хүүхдийг 570 гаруй ам.доллараар зардаг байсан нь тогтоогджээ. Гурван жилийн турш тэд 300 гаруй нярайг зарсан бөгөөд тус улсын хуулиас болж ийнхүү зарсан байна. Египетэд хүүхэд үрчлэхийг хориглодог учраас үргүйдлийн зовлонд шаналж байгаа хосууд огт хүүхэдгүй байдаг аж. Харин дээрх таван этгээд хэвлий дэх хүүхдээ авахуулах хугацаа нь хэтэрсэн эмэгтэйчүүдийн хүүхдийг авч хүүхэдгүй хосуудад зардаг байжээ.
Comment (3)