Израилийн зэвсэгт хүчний жанжин штабын төлөөлөгчийн хэлснээр, тус улсын хяналтад байдаг Голаны өндөрлөгөөр Сирийн танкууд дайран өнгөрчээ. Голаны өндөрлөг хэмээх энэхүү бүс нутаг 1967 он хүртэл Сирийн газар нутагт харьяалагддаг байв. Харин 1967 онд уг газар нутгийг Израиль Сириэс булаан авсан юм. 1973 онд Сири Голаны өндөрлөгийг Израилиас буцаан авахаар тэмцсэн ч хүчрээгүй аж.
Израиль Голаны өндөрлөгийг өөрсдийн газар нутаг хэмээдэг ч Сири өнөөг хүртэл маргалдсаар байгаа юм. Гэсэн ч энэ асуудалд хоёр тал НҮБ-ын шаардлагын дагуу тайван хандсаар ирсэн. Тиймдээ ч Израиль Улс Голаны өндөрлөгийг хаалттай бүс нутаг болгожээ.
Ямартай ч Израилийн харуулын хэлснээр, Сирийн гурван танк Голаны өндөрлөгийг дайран өнгөрсөн байна. Үүнтэй холбогдуулан Израиль Улс Голаны өндөрлөг дэх хамгаалалтаа зузаатгахаар болжээ. Тэдний үзэж буйгаар Сирийн танкууд ажиглалт хийхээр ирсэн байна.
Comment (4)