Жүжигчин Т.Билэгжаргал анхны зохиолоо бичиж, найруулсан дэлгэцийн бүтээл нь нээлтээ хийх гэж байна. Гол дүрд нь өөрөө тоглосон гэдгээрээ онцлогтой уг дэлгэцийн бүтээл монголын кино урлагийн шилдэг уран бүтээлчдийг нэгэн дор цуглуулж чадсан билээ.
Киноны гол дүрд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т.Баттулга, УДЭТ-ын жүжигчин Л.Баттөр, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, “Х-Түц” хамтлагийн жүжигчин Д.Алдармаа, М.Цэрэндолгор, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Г.Равдан, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Р.Баттогтох зэрэг тайз, дэлгэцийн шилдгүүд тоглосон юм.

Д.Ундрах 24tsag.mn