НОМЫН САН
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТТАЙ 55-Р БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ СУРАГЧДАД ЯПОНЫ СОЁЛЫН ТАНИЛЦУУЛГА ХИЧЭЭЛ ОРЛОО.
2017-12-26 17:32
Монгол-Японы төв нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд ЕБС-иуд болон ахмадын төв,  хүүхдийн эмнэлэгүүдэд японы соёлоос танилцуулсаар ирсэн билээ.
2017 оны 12-р сарын 13-ны өдөр (Лхагва гараг мэргэжлийн сургалттай 55-р бүрэн дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлттэй сурагчдад японы соёлыг танилцуулах хичээл орлоо. Тус хичээлд 55-р бүрэн дунд сургуулийн 1-р ангиас 4-р ангийн 96 сурагч хамрагдлаа.
Зураг 1. Танхимд цугласан сурагчид

Японы цаасан нугалбар буюу Оригами хичээл орж, бяцхан сурагчид маань багштайгаа хамт удахгүй болох шинэ жилийн баярыг тохиолдуулан “Санта Клаус” өвлийн өвгөний малгайг нугалцгаалаа. Сайн нугалж чадсан сурагчид маань хараахан нугалж амжаагүй найзууддаа тусалж байгаа дулаахан дүр зураг харагдаж байлаа.

Зураг 2. Санта клаусын малгайг нугалж буй сурагчид 

Дараа нь японы бага сургуулийн сурагчдын өдөр тутмын амьдралыг харуулсан видеог үзүүллээ. Сурагчид маань нас чацуу үе тэнгийн япон хүүхдүүдийн талаарх баримтат киног их л шимтэн үзэж байлаа.
Төгсгөлд нь японы Камишибай буюу зурагт үлгэрийг уншиж өгсөн бөгөөд хүүхдүүдийн сонирхолыг ихэд татлаа.
Зураг 3. Камишибай буюу зурагт үлгэр уншиж өгч буй байдал

2 цагт багтаан японы бүх соёлыг танилцуулах боломжгүй ч, 55-р бүрэн дунд сургуулийн сурагчдад бага ч гэсэн японы талаарх мэдлэгийг олгож чадсан гэж найдаж байна.

Та бүхэн япон улсын талаар соёлын танилцуулах хичээл заалгах хүсэлтэй байвал Монгол-Японы төвийн 11-310879 (1) дугаарын утсанд холбогдоно уу.